Даатгалын зах зээл өссөн ч нэвтрэлтийн түвшин бүсийн дунджаас доогуур
Хураамжийн орлого 19 хувиар өссөн боловч ДНБ-д эзлэх хувь нэг хувиас давсангүй.
Ж. Түвшин
Даатгалын компаниудын хураамжийн нийт орлого өнгөрсөн онд 19 хувиар өсчээ. Өсөлтийн дийлэнхийг албан журмын даатгал бүрдүүлсэн байна.
Сайн дурын даатгалын бүтээгдэхүүний өсөлт удаан хэвээр. Эрүүл мэнд, амь насны даатгалын эзлэх хувь нийт хураамжийн 12 хувь байна.
Даатгалын нэвтрэлтийн түвшин буюу хураамжийн ДНБ-д эзлэх хувь 0.9 хувь байгаа нь бүс нутгийн дунджаас гурав дахин доогуур үзүүлэлт юм.
Салбарынхан итгэл, нөхөн төлбөрийн шийдвэрлэлтийн хугацаа хоёр нь гол саад гэж үзэж байна. Нөхөн төлбөрийн дундаж хугацаа 34 хоног байгааг зохицуулагч богиносгох зорилт тавьжээ.
Ж. Түвшин