Төв банк бодлогын хүүг хэвээр үлдээлээ
Инфляци зорилтот түвшинд ойртсон ч Мөнгөний бодлогын хороо хүлээх байр суурь баримталлаа.
Д. Оюунчимэг
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 10 хувьд өөрчлөлтгүй үлдээх шийдвэр гаргалаа. Энэ нь дараалсан гурав дахь хуралдаан дээрх ижил шийдвэр юм.
Инфляцийн түвшин долдугаар сард 6.1 хувь болж, зорилтот коридорын дээд хязгаарт ойртсон байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт гол хувь нэмэр оруулжээ.
Зээлийн өсөлт хэт хурдассан тохиолдолд хатуу байр суурь баримтлахаа хороо мэдэгдэв. Хэрэглээний зээлийн үлдэгдэл жилийн эцэст 22 хувиар өссөн нь анхаарал татаж байна.
Арилжааны банкуудын төлөөлөл шийдвэрийг таатай хүлээн авлаа. Хүүгийн өсөлт нь жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн зардлыг нэмэгдүүлэх байсан гэж тэд үзэж байна.
Дараагийн хуралдаан аравдугаар сард болно. Түүхий эдийн үнэ, төгрөгийн ханшийн хөдөлгөөнөөс шийдвэр хамаарна.
Д. Оюунчимэг