Өрийн таазны дүрэм ажиллахгүй байгаа шалтгаан
Хязгаар тогтоох нь хялбар. Хязгаарыг тойрох сувгуудыг хаах нь хэцүү бөгөөд тэрийг хийгээгүй байна.
Ж. Түвшин
Улсын өрийн таазыг ДНБ-ий тодорхой хувиар хязгаарласан дүрэм хүчин төгөлдөр байгаа. Албан ёсны тоогоор өр таазнаас доогуур байна.
Гэвч концессын гэрээ, төрийн өмчит компаниудын зээл, барьцаа баталгаа гэсэн гурван суваг таазны тооцоонд бүрэн ордоггүй. Эдгээрийг нэмж тооцвол зураг өөр харагдана.
Энэ нь Монголд өвөрмөц асуудал биш. Өрийн дүрэм бүхий олон улсад ижил хэлбэрийн тойрох суваг үүсдэг. Ялгаа нь тэдгээр улс нөхцөлт өр төлбөрөө тогтмол тайлагнадагт байна.
Шийдэл нь таазыг чангатгах биш, хамрах хүрээг тодорхой болгох явдал. Нөхцөлт өр төлбөрийн жилийн тайланг төсвийн баримт бичгийн салшгүй хэсэг болговол дүрэм өөрөө утга агуулгатай болно.
Ж. Түвшин