Төв банкны алт худалдан авалт таван жилийн дээд түвшинд
Дотоодоос худалдан авсан алтны хэмжээ 18 тонноос давж, валютын нөөцийн бүтцийг өөрчиллөө.
С. Ганболд
Төв банк энэ оны эхний долоон сард 18.4 тонн алт худалдан авчээ. Энэ нь сүүлийн таван жилийн дээд үзүүлэлт юм.
Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өндөр байгаа нь олборлогчдыг албан сувгаар тушаах сонирхлыг нэмэгдүүлсэн гэж банк тайлбарлав. Роялтийн хувь хэмжээг бууруулсан шийдвэр мөн нөлөөлжээ.
Алт нь валютын нөөцийн бүтцэд эзлэх хувиа нэмэгдүүлж байна. Энэ нь гадаад валютын хэлбэлзлээс хамгаалах давуу талтай ч зах зээлийн үнийн эрсдэлийг дагуулдаг.
Албан бус сувгаар гарах алтны хэмжээг бууруулах нь бодлогын гол зорилго хэвээр байгааг Уул уурхайн яам мэдэгдэв.
С. Ганболд