Монгол хэлний машин орчуулга: чанар нь хаана хүрэв?
Албан бичгийн орчуулгад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүрсэн ч утга зохиол, хууль эрх зүйн текст дээр алдаа өндөр хэвээр.
Д. Оюунчимэг
Дотоодын хоёр баг монгол хэлний томоохон загвар танилцуулаад байна. Аль аль нь нээлттэй эхийн суурь загвар дээр монгол корпусаар нэмэлт сургалт хийсэн байна.
Хэрэглэгчийн үнэлгээгээр мэдээ, албан бичгийн орчуулгын чанар өмнөх жилээс мэдэгдэхүйц сайжирсан. Харин хууль зүйн нэр томьёо, ярианы хэллэг дээр алдааны хувь 20 хувиас дээш байна.
Хамгийн том хязгаарлалт нь өгөгдөл. Цахим хэлбэрт орсон, чанартай тэмдэглэгээтэй монгол текстийн хэмжээ хөрш орнуудынхаас хэд дахин бага байгааг судлаачид онцлов.
Их сургуулиудын хамтарсан корпус төсөлд төрөөс санхүүжилт өгөх санал өргөн баригдсан. Шийдвэр гарвал гурван жилийн хугацаанд нийтэд нээлттэй өгөгдлийн сан бүрдэнэ.
Д. Оюунчимэг