МХБ “ТОП-75” индексийг шинээр тооцож эхэллээ
Зах зээлийн үнэлгээ, өдрийн дундаж гүйлгээгээр эхний 75 компанийг хамарсан шинэ индекс зах зээлийн өргөн зургийг харуулах зорилготой.
Монголын хөрөнгийн бирж бүртгэлтэй хувьцаат компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн үзүүлэлтээр эрэмбэлж, эхний 75 компанийг хамарсан “ТОП-75” индексийг тооцож эхэлсэн байна.
Хорин компанийн индекс нь зах зээлийн хамгийн том тоглогчдын хөдөлгөөнийг л харуулдаг. Илүү өргөн хамрах хүрээтэй индекс нь дунд оврын компаниудын байдлыг тусгаж, зах зээлийн ерөнхий чиглэлийг илүү тодруулна.
Хөрөнгө оруулагчдын хувьд өргөн индекс нь харьцуулах суурь болдог бөгөөд идэвхгүй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн бий болох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдэг.
Эх сурвалж: mse.mn

