ОУВС-гийн зөвлөлдөх уулзалт: ужгирсан инфляцын эрсдэл
Олон улсын валютын сангийн Дүрмийн IV зүйлийн 2026 оны зөвлөлдөх уулзалтын дүгнэлтэд эрчим хүч, хүнсний үнээс үүдэлтэй инфляцын эрсдэл өндөр гэж дурджээ.
Олон улсын валютын сангийн Дүрмийн IV зүйлийн дагуух 2026 оны зөвлөлдөх уулзалтын дүгнэлтэд Монголын эдийн засгийн төлөвийг үнэлж, эрчим хүч, хүнсний үнийн өсөлтөөс үүдэлтэй ужгирсан инфляцтай нүүр тулах эрсдэл өндөр байгааг тэмдэглэсэн байна.
IV зүйлийн зөвлөлдөх уулзалт бол гишүүн орон бүртэй жил бүр хийгддэг үнэлгээ бөгөөд түүний дүгнэлт нь гадаад хөрөнгө оруулагчид, зээлжих зэрэглэлийн байгууллагуудын анхаарлын төвд байдаг.
Тайлангийн зөвлөмжүүд ихэвчлэн төсвийн сахилга бат, мөнгөний бодлогын тууштай байдал, санхүүгийн салбарын хяналтад төвлөрдөг бөгөөд эдгээр нь дотоодын бодлогын хэлэлцүүлгийн суурь болдог.
Эх сурвалж: imf.org

